“Борнмут” ч “Реал Мадрид”-аас илүү…

Европын Хөлбөмбөгийн Холбооноос өмнөх улирлын тайланг нэгтгэн гаргажээ. Олон хуудас тус сонирхолтой тайланд 2017/18 оны улиралд телевизийн эрхийн орлогуудыг жагсаасан байна.

Тус жагсаалтыг Английн Премьер лигийн “Челси” болон “Манчестер Сити” тус бүр 181 сая еврогийн орлогоор тэргүүлжээ. Харин тэднээс 1 сая еврогоор дутсан орлоготой “Манчестер Юнайтед” гуравдугаар байрт бичигдсэн юм. Жагсаалтын эхний аравт Английн Премьер лигийн есөн баг багтсан нь тус лиг телевизийн эрхээ маш өндөр үнээр зарж чадсны гавьяа.

Премьер лигийн дундаж баг “Борнмут” 144 сая еврогийн орлогоор жагсаалтын аравдугаар байрт бичигдсэн байхад Испанийн гранд “Реал Мадрид” дөнгөж 12 дугаар байрт оржээ. Премьер лигийн багуудтай эхний арвын дотор ганц өрсөлдөж чадсан баг нь Испанийн “Барселона”. Тэд 154 сая еврогийн орлогоор наймд тэмдэглүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE