Харумафүжи Таканоива хоёр эвлэрэхээр уулзжээ

Японы зарим хэвлэлүүдийн мэдээлж буйгаар энэ сарын 17-ны 18 цагийн орчимд Токиогийн Асасаке ресторанд мэргэжлийн сумогийн ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж болон Таканоива А.Баасандорж нар уулзсан гэнэ.

“Эхлээд машинаас Таканоива бууж ресторан руу орсон. Түүнээс хойш 10 минут орчмын дараагаар хар машин ирж, нэг хүн буусан нь ёкозүна Харумафүжи байлаа. Тэд цаг гаруй хамтдаа ресторанд ярилцан суусан. Тэднийг гарахад нэг хүн “Та хоёр эвлэрсэн үү?” гэж асуухад Харумафүжи “Тэр асуудал биш ээ” гэж хариулсан. Та тэгвэл Таканоивагийн зодог тайлах ёслолд оролцох уу? гэж нэмж асуухад “Тийм ээ” гэж хариулсан” хэмээн Японы хэвлэлд болсон явдлын гэрч гэх нэг хүн ярьжээ.

Харумафүжи Таканоива хоёр хоёулаа 2018 онд зодог тайлсан. Харумафүжи Таканоиваг караокений удирдлагаар толгой руу нь цохисныхоо төлөө зодог тайлахад хүрсэн бол Таканоива туслах бөхөө цохисныхоо төлөө мөн зодог тайлсан юм.

Таканоивагийн зодог тайлах ёслол хоёрдугаар сарын 2-нд товлогдсон байна.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE