Морган Фримений зээ охиныг хөнөөсөн этгээдэд 20 жилийн ял оноов

Холливудын нэрт жүжигчин Морган Фримений зээ охин 33 настай Идина Хайнсыг 2015 оны наймдугаар сарын 16-нд Нью-Йоркт орших гэрт нь хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан.

Тэгвэл гурван жил гаруйн дараагаар хэргийн шүүх хурал өндөрлөж, Идина Хайнсыг 25 удаа хутгалан хөнөөсөн Ламар Дэвенпортод 20 жилийн ял оноожээ.

Ламар Дэвенпорт нь Идина Хайнсын найз залуу нь байсан юм. Согтууруулах ундаа болон хар тамхи хэрэглэсэн үедээ Ламар Дэвенпорт бүсгүйг зодож, олон удаа хутгалан хэрцгийгээр хөнөөжээ.

Шүүх хурал олон сарын турш үргэлжилж, ийнхүү эцэслэн шийдвэрээ гаргалаа. Шүүх хурлын явцад Ламар Дэвенпортын өмгөөлөгч нэрт жүжигчин Морган Фрименийг ач охинтойгоо амрагийн харьцаатай байсан гэж мэдүүлсэн нь шуугианыг улам гааруулсан.

Морган Фримен анхны эхнэрийнхээ хамт нэгэн охиныг үрчлэн авсан нь талийгч Идина Хайнсын ээж юм. Фримен зээ охинтойгоо ёслолын үйл ажиллагаанд хамтдаа очдог, их дотно сайн харилцаатай байсан гэдэг.

“Түүний хичнээн их авьяастай байсныг одоо дэлхий нийт мэдэх боломжгүй болсон нь их харамсалтай” гэж Морган Фримен аймшигт аллагын дараагаар мэдэгдэж байжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE