“Голомт”-ыг аврахын тулд Т.Ганболдыг “нүдээд” эхэллээ

Улсын ерөнхий прокурор байсан Д.Дорлигжав, түүний дүү Д.Баатар нар “Алтандорнод Монгол”-ын захирал Т.Ганболдоос 4, эсвэл 9 сая доллар дээрэмдэж авсан гэх асуудал нийгэмд дуулиан тариад байна. Т.Ганболд үүнийг нотолж, олон нийтэд хоёр ч удаа дэлгэрэнгүй ярилаа.

Тэгвэл Д.Дорлигжавтай холбоотойгоор ил гарч байгаа энэхүү авлигал, дээрэм, луйврын гэмт хэрэг байх магадлалтай асуудал бол “Голомт” банктай шууд холбоотой байгаа юм.

Энэ нь Д.Дорлигжавын ч, Т.Ганболдын ч ярианаас харагдаж буй.

Ер нь бол дээрх хүмүүсийн асуудлаас үүдээд “Голомт” банкны бүх нууц, луйврын шинжтэй баримт, мэдээллүүд задрах дээрээ тулаад байгаа юм байна.

Хэрвээ ингэвэл Монгол Улсын эдийн засагт олон жил сөрөг нөлөө үзүүлж ирсэн тогтолцооны асуудал ч хөндөгдөж, ил болох юм.

Энэ бүхнээс айсан “Голомт” банкныхан сандарч эдгээрийн эхлэлийг тавьсан “Алтандорнод Монгол”-ын захирал Т.Ганболдыг “нүдээд” эхэлсэн байна.

Тодруулж хэлбэл, сүүлийн жилүүдэд нөлөө бүхий улстөрчдийн PR-ыг хэд хэдэн сонгуульд хийсэн ч, ялуулж бараг үзээгүй, Голомт”-ын Д.Баясгалангийн туслах залуу үүнийг гардан зохион байгуулж байгаа аж.

Тэрээр өнгөрсөн хугацаанд бий болгосон өөрийн мэдлийн 120 гаруй фейсбүүк хаягаас хүмүүсээр мэдээ, коммент бичих аргаар “Алтандорнод Монгол”-ын захирал Т.Ганболдыг “харлуулах” ажиллагааг хийж эхэлсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn Б.Дамдин-Очир

SHARE