Их Британийн Хатан хааны 97 настай нөхөр авто осолд оржээ

Их Британийн Хатан хаан Елизавета II-ийн нөхөр, Эдинбургийн гүн Филип өчигдөр авто осолд оржээ. Их Британийн Виндзорын шилтгээний ойролцоохь зам дээр энэ осол гарсан байна.

Хоёр машин жолоо алдаж, осол гарсан гэж Букингэмийн ордны төлөөлөгч мэдэгдээд Эдинбургийн гүн Филип ямар нэгэн гэмтэл аваагүй ч сэрэмжлэх үүднээс эмчид үзүүлсэн гэж өчжээ.

Авто ослын улмаас Эдинбургийн гүн Филипийн Land Rover хөмөрч унасан тул хүмүүс түүнийг машинаас нь татаж гаргажээ. Одоогоор авто осолд хэн нь буруутай тухай мэдээлээгүй байна.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE