Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг 25-наас мөрдөж эхлэхийг дэмжлээ

УИХ-ын өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо өчигдөр хуралдав. Хуралдааны үеэр хуулийн дагаж мөрдөх хугацааг хэзээнээс эхлүүлэх тал дээр гишүүд санал хэлэв. Байнгын хороон дарга Д.Лүндээжанцан хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөхөөр батлах нь зүйтэй гэсэн санал гаргаж байнгын хорооны гишүүдээс санал хураахад 100 хувийн саналаар дэмжлээ. Хуулийн төслийг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна.

Эх сурвалж: news1.mn

 

SHARE