Инчон-Улаанбаатар чиглэлд авиа компанийг нэмэгдүүлжээ

Инчон-Улаанбаатарын чиглэлд нисэх авиа компанийн тоог нэмэгдүүлжээ. Солонгосын Газар нутаг, зам тээврийн яамны Агаарын тээврийн бодлогын хэлтэс Монгол улсын Зам тээврийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга нарын уулзалт амжилттай болж Инчон-Улаанбаатар чиглэлийн нислэгийн авиа компанийг нэмэгдүүлэх шийдвэрт хүрсэн байна.

Өмнө нь МИАТ, “Korea air” компани 7 хоногт зургаан удаа нислэг үйлддэг байсан бол ирэх 3 дугаар сарын 31-нээс эхлэн нэмэлтээр 2 авиа компани нислэг үйлдэх юм байна.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE