Архинд хордож ухаан алдсан эрийг 15 лааз шар айргаар аварчээ

Олон хоногийн турш метилийн спиртээр найруулсан архи хэрэглэж, гүн хордлогод орсон нэгэн эрийг Вьетнамд 15 лааз шар айргаар аварсан явдал гарчээ.

Вьетнамын Куангчи мужийн нэгэн эмнэлэгт 48 настай Нгуен Ван Нхат гэх эр архины гүн хордлогын улмаас ухаан алдсан байдалтайгаар хүргэгдэн иржээ. Эмч нар биеийг нь үзэхэд цусан дахь метанолын хэмжээ хэвийн үеийнхээс 1119 дахин их байж.

Хэрвээ цаг хугацаа алдвал нас барах аюултай тул эмч Ле Ван Лам 0.3 литрийн гурван лааз шар айргийг цусанд нь юүлэх шийдвэрийг яаралтай гаргаж,  дараа нь 12 цагийн турш цаг тутамд тус бүр нэг лааз шар айраг цусанд нь юүлсэн байна. Мөн энэ хугацаанд эмч нар цусыг нь цэвэрлэх эмчилгээ давхар хийжээ. Ингээд Нхат хэсэг хугацааны дараагаар ухаан орж, харин 21 хоногийн дараа бие нь бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан гэнэ.

Эмч Лам чанаргүй архи ууж, ухаан алдталаа гүн хордлогод орсон хүнийг шар айргаар аварсан учраа тайлбарласан байна. “Согтууруулах ундаа хүний биед этилийн спирт, метилийн спирт гэсэн хоёр хэлбэрээр орж болно. Гэхдээ этанол, метанол хоёр хүний биед зэрэг орж ирвэл элэг эхлээд этанолыг хүлээн авч боловсруулж задалдаг юм. Үүнийг л бид ашиглаж этанолыг боловсруулж задлах зуур нь цусан дахь метанол хэмжээг багасгасан” гэж эмч Лам өгүүлжээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE