56 настай Том Круз “Биелэгдэшгүй даалгавар”-аа үргэлжлүүлнэ

Paramount Pictures “Биелэгдэшгүй даалгавар” цувралыг үргэлжлүүлэхээр шийдсэн тухайгаа албан ёсоор зарлалаа. Тусгай агент Итан Хантын дүрийг Том Круз бүтээсэн хэвээр байх юм.

2021 оны зун мөн 2022 оны зун “Биелэгдэшгүй даалгавар”-ын хоёр шинэ анги ээлжлэн гарахаар төлөвлөгджээ. Найруулагч Кристофер Маккуорри тус хоёр анги дээр мөн үргэлжлүүлэн ажиллах юм байна.

“Биелэгдэшгүй даалгавар”-ын сүүлчийн анги 178 сая ам.долларын өртгөөр бүтэж, 791 сая ам.долларын орлого олсон нь цааш үргэлжлүүлэх гол нөхцөл болсон юм.

Том Круз 56 настай ч биеийн хүч, авхаалж самбаа шаардсан хэсгүүд дээр орлон тоглогчгүйгээр өөр тоглосон хэвээрээ байх гэнэ.

“Биелэгдэшгүй даалгавар”-ын эхний анги 1996 онд анх дэлгэцэнд гарснаас хойш нийт зургаан ангийг толилуулсан.

news1.mn Р.Гэгээ

 

SHARE