С.Баярцогтыг “Айвенхоу майнз”-ийн хувьцаа эзэмшигч байхдаа Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан хэргээр шалгаж эхэллээ

Д.Бат-Очир

Сангийн сайд асан С.Баярцогтыг өчигдөр /2019.1.16./-өөс дахин цагдан хорьсон. Хуулийн байгууллагаас үүнийг “Шинэ нөхцөл байдал үүссэн” хэмээн тайлбарласан байна.

Эх сурвалжийн мэдээллээр тэрхүү шинэ нөхцөл байдал гэдэг нь С.Баярцогт Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурахаасаа өмнө “Айвенхоу майнз” компанийн ихээхэн хэмжээний хувьцааг худалдаж авсан байжээ. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч талын хувьцаа эзэмшигч байсан гэсэн үг.

Харин гэрээ байгуулагдсанаас хойш “Айванхоу майнз”-ийн хувьцааны ханш өссөний дараа хувьцаагаа буцааж худалдсан гэсэн мэдээлэл байна. Энэ мэдээлэл батлагдвал С.Баярцогт албан тушаалаа ашиглан өөртөө давуу байдал олгосон авлигын ноцтой хэрэг үйлдсэн болж таарах юм.

Тиймээс АТГ-ынхан С.Баярцогтыг энэ асуудлаар шалгаж эхэлсэн бололтой.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE