Месси Итали руу яаран нисчээ

Аргентин довтлогч Лионель Андрес Месси нэгдүгээр сарын 14-ны өглөө хувийн онгоцоороо Итали руу яаралтай нисээд үдээс хойш 15 цаг гэхэд Испанид буцаж ирсэн байна.

Түүний ийнхүү яаралтай Италийг зорьсны шалтгааныг хэвлэлийнхэн хоол тэжээлийн мэргэжилтэн Жулиано Позертой уулзахаар тов тогтсонтой холбон тайлбарлажээ.

Жулиано Позер бол тамирчдын хоолны дэглэмийг зохицуулж, хэрхэн эрч хүчтэй байхын нууцыг зааж өгдөг манайхаар бол ардын эмчилгээ сайн хийдэг алдартай оточ гэнэ.

Мессигийн хувьд Жулиано Позертой нэлээн хэдэн жил хамтран ажиллаж, ихэд үнэлдэг ажээ. Тэд сүүлд ДАШТ-ий өмнө буюу өнгөрсөн тавдугаар сард уулзсан байна.

Ганцхан Месси ч биш Аргентины шигшээ багийн Серхио Агуэро, Анхель Ди Мариа нар ч мөн Жулиано Позероос зөвлөгөө авдаг аж.

news1.mn Р.Гэгээ

 

SHARE