Тост, Тосон бумбын нурууг хамгаалагчид давж заалджээ

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Сауд гоби коел транс” компанийн Өмнөговь аймгийн Гурвантэс суманд эзэмшсэн лицензтэй холбоотойгоор нутгийн иргэд шүүхдэлцэж байгаа юм. Тус компанийн лицензтэй талбайд Гурвантэс сумын түүх соёл, байгалийн дурсгалт газрууд өртөх эрсдэлтэй хэмээн нутгийнхан шүүмжилж буй. Ялангуяа улсын тусгай хамгаалалттай Тост, Тосон бумбын нуруу уул уурхайн хөлд үрэгдэхээс хамгаалсан иргэд 2017 оноос тус компанийн эсрэг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Анхан шатны шүүх хурал өнгөрсөн онд болж компанийн талд гарсан байна. Нэхэмжлэгч иргэд энэ шийдвэрийг эсэргүүцэж давж заалдсанаар шүүх хурал өнөөдөр болохоор товлогджээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE