Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээр боллоо

Засгийн газрын хуралдаанаар тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд 408 мянган ахмад тэтгэвэр авч байгаа юм. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 30 мянган төгрөгөөр нэмэгдэж, 310 мянга болох аж.  Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 243 мянган төгрөг байгааг 270 мянга болгох юм байна.

Ингэснээр 2019 оны хоёрдугаар сарын 1-нээс тэтгэврийн дундаж нь 372.5 мянга болж байна.

Түүнээс гадна халамжийн тэтгэвэр нь амьжиргааны түвшнээс доогуур байх нь зохимжгүй гэж үзээд 155 мянга төгрөг байгааг 174 мянган төгрөг болгохоор шийдвэрлэлээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE