Саран дээр анх удаагаа ургамал тарилаа

БНХАУ-ын Chang`e 4 судалгааны станц анх удаагаа сарны цаад талд бууж, гэрэл зураг дэлхий рүү илгээж эхэлсэн.

Мөн мини-биохүрээ буюу бичил шим мандал үүсгэгч Lunar Micro Ecosystem-ийн ажлын хүрээнд саран дээр анхны ургамлыг тарьж эхэлжээ. Олон ургамал цэцэгсийн үрийг бичил шим мандалд суулгаж сарны гэрэл, талалцал дор ургах эсэхийг туршиж байгаа юм. Тэгвэл хөвөнгийн үр эхэлж задарч, ургаж эхэлж буйг эрдэмтэд анзаарчээ.

Мөн бичил шим мандалд шавьж хорхойн олон өндгийг байршуулж судалж буй юм байна.

140 кг-ын жинтэй Chang`e 4 судалгааны станц нэгдүгээр сарын 3-нд сарны цаад талд буусан.

news1.mn Р.Гэгээ

 

 

SHARE