Гимнастикч бүсгүйн үзүүлбэр олон нийтийн сүлжээг байлдан дагуулав

Америкийн 21 настай гимнастикч бүсгүй Кэтэлин Охашигийн Under Armour 2019 Collegiate Challenge тэмцээний үеэрх үзүүлбэр олон нийтийн сүлжээгээр маш хурдтай түгж, богино хугацаанд хэдэн сая хүн үзжээ.

 

Майкл Жексоны дуун дээрх үзүүлбэртээ Охаши маш олон удаа харайлт, сальто, шпагат хийсний зэрэгцээ сальто эргэлтийнхээ дараагаар шпагат сууж боссон үзүүлбэр нь үзэгчдийн талархлыг гойд ихээр хүлээжээ.

Кэтэлин Охаши энэ үзүүлбэртээ хамгийн дээд оноог авсан байна.

news1.mn Р.Гэгээ

SHARE