“Өтөлтлөө ээжтэйгээ амьдарсан ч сэтгэл ханадаггүй”

 

Х.Оюунболд

Энэ удаагийн “Ширээний ном” булангийн зочноор “Азхур” компанийн “Болор судар” хэвлэлийн газрын редактор С.Сосорыг урьсан юм. Тэрээр “Байнга уншиж сөхөж хармаар сэтгэлд хүрсэн, бариад авахад гарт ойр номыг ширээний ном” гэж хэлдэг юм болов уу даа. Би номын редактор хүн. Тиймээс ажлын шаардлагаар миний ширээн дээрх ном үргэлж өөрчлөгддөг. “Болор судар”-аас эрхлэн гаргаж байгаа номнууд зохиолч, орчуулагчаас дардас хэлбэрээр надад ирдэг. Үүнийг нь би олон удаа уншсаны дараа шинэхэн ном болж ширээн дээр минь ирдэг дээ. Тэр дундаа нэрт орчуулагч Ц.Гомбосүрэн гуайн орчуулсан Оросын алдарт зохиолч Иван Бунинийн “Арсеньевийн амьдрал” гэсэн сайхан ном бий. Уншихад нэг хүний намтар, дурсамж юм шиг хэрнээ тансаг мэдрэмж төрүүлдэг. Маш гоё дүрслэлтэй зохиол. Зохиолын гол баатар Арсеньевээр төлөөлүүлж зохиолч өөрийгөө, жинхэнэ орос хүний мөн чанарыг харуулсан гэж ярьдаг юм билээ. Энэ зохиолоороо Нобелийн шагнал хүртсэн.

Мөн миний ширээн дээр нэрт сэтгүүлч Д.Амбасэлмаа багшийн зээ охин, сэтгүүлч Б.Саруулын эмээ­гийнхээ талаар бичсэн “Өөрөөс эхлэх амьдрал” гэдэг ном байна. Би багшийнхаа тухай ном бичнэ дээ гэж цээжнийхээ мухарт мөрөөдөж явсан ч зээ охин нь эмээгийнхээ талаар бичсэн нь сайхан санагдсан. Миний багш Д.Амбасэлмаа нь энэ цагийн гайхамшигтай эмэгтэй. Иймээс энэ номыг ширээн дээрээ тавьчихаад заримдаа сөхөж харахад заавал нэг сэдэл, мэдрэмж өгдөг. Мөн багшийн минь хатуу ч зөөлөн үг чихэнд минь сонсогдох шиг санагддаг юм. Зээ охин нь эмээгийнхээ “Шийрийг хатаахаар дайчин, хөдөлмөрч, их авьяаслаг сэтгүүлч. Бичсэн ном нь ч их хөөрхөн, өөр өнцгөөс харж бичсэн сайн ном болсон байна лээ. Зохиолч хүн сайн, муу номыг уншсанаар баримжаатай, мэдрэмжтэй болдог юм билээ. Гэхдээ би олон зохиол бичье гэж боддоггүй. Харин ээждээ зориулж ном бичиж байгаа. Өмнө нь хоёр роман, хэд хэдэн жүжиг, кино зохиол бичсэн нь олны хүр­тээл болсон. Харин энэ номоо өмнөхөөсөө ч илүү бодож, шаналж, догдолж уйлж бичиж байна. Учир нь хэдэн сарын өмнө хорвоогийн жамаар ээжээсээ хагацсан. Хүн хэдий ээжтэйгээ хамт өтөлтлөө амьдарсан ч сэтгэл ханадаггүй юм байна. Ээжгүй болно гэдэг амьдралын хамгийн хүнд хагацал. Тиймээс ээж­дээ зориулаад бичихээр нэг талаар өөрийгөө уудлах, амьдралын бүх үнэнээ өчих шиг болдог юм байна хэмээн ярьж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

SHARE