Томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Томуу, томуу төст өвчний дэгдэлт 12 дугаар сарын сүүлчээр тайван байсан ч энэ сарын 3-наас эхлэн 11 аймаг, нийслэлийн хэмжээнд тархжээ. Эмнэлэгт хэвтсэн хүүхдийн тоо сүүлийн 3 жилийн байдлаар өндөр байгааг ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албан дарга Д.Нарандэлгэр мэдээллийн эхэнд онцлов. Тэгвэл удахгүй болох Сар шинийн баярын үеэр томуу, томуу төст өвчний дэгдэлд улам нэмэгдэж улсын хэмжээнд тархах эрсдэлтэй байгааг анхаарууллаа.
Эмнэлгийн орны ачаалал 50 гаруй хувиар хэтэрчээ. Албаныхан ХУД-ийн Нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв госпиталд нэмэлт тасаг гаргахаар болсныг дуулгалаа. Түүнээс гадна сувилагч нарын хүрэлцээ хангалтгүй байгаагаас тэтгэвэрт гарсан хүмүүсийг ажиллуулах, рецидент нарыг өрхийн эмнэлгүүдэд хуваарилах, хувийн эмнэлгүүдэд ор гаргах зэргээр зохицуулалт хийж байгаа гэнэ.
Тиймээс мэргэжлийн хүмүүс дараах зүйлийг эцэг эхчүүдэд анхаарууллаа.
Сар шинийн баярын үеэр бага насны хүүхдийг гадуур гаргахгүй байх, үнсэхгүй байх ёстой. Хүүхэд халуурах томуугийн шинж тэмдэг илэрмэгц өрхийн эмнэлэгтээ эрт хандах шаардлагатай. Мөн халуун бүлээн шингэн зүйлийг энгийн үед өгдгөөс 2-3 дахин их хэмжээгээр өгөх, халуун чанартай хүнс хэрэглэхийг зөвлөж байна.
Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА