Николь Кидманыг дүүтэй нь харьцуулжээ

Австрали гаралтай нэрт жүжигчин Николь Кидманыг хэвлэлийнхэн дүү Антониа Кидмантай нь харьцуулжээ. Николь 51 настай бол түүний дүү Антониа 48 настай юм. Гэлээ ч Николь дүүгээсээ 10 дүү юм шиг харагдаж байгааг цохон тэмдэглэсэн байна.

Николь урлагийн хүний хувьд нүүр царай, гоо сайхандаа маш их анхаарч, гоо сайхны хагалгаа чамгүй олон удаа хийлгэсэн бол түүний дүү Антонио энэ тал дээр төдийлөн анхаардаггүй бололтой.

Хэдэн жилийн өмнө тэд ойролцоо насныхан мэт харагддаг байсан бол одоо эрс өөрчлөгджээ. Антониа гэр бүлийнхээ хамт Австралид амьдардаг, сэтгүүлч юм. Мөн зургаан хүүхэдтэй. Спортоор байнга хичээллэдэг гэнэ.

News1.mn Р.Гэгээ

 

 

 

SHARE