Э.Бат-Үүлийг шүүх хурлын тов гарчээ

Хотын дарга асан Э.Бат-Үүл албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдоод буй. Прокурорын байгууллага түүнд холбогдох хэргийг хянаж дуусаад шүүхэд шилжүүлснээ өнгөрсөн оны сүүлчээр мэдэгдсэн. Э.Бат-Үүл нарт холбогдох хавтаст хэрэг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн бөгөөд ирэх баасан гаригт шүүхээр болжээ.

Хэргийг эргэн сануулбал, Хөгжлийн банкнаас санхүүжүүлж ТОСК-ийн гүйцэтгэсэн орон сууцны төслүүдийн явцад тус корпорацийн захирал А.Гантулга  албан тушаалаа урвуулж барилгын компанитай хууль бус гэрээ байгуулан охиныхоо дансаар их хэмжээний мөнгө авсан гэгддэг. Энэ үйлдэлд Хотын дарга асан Э.Бат-Үүл холбогдсон юм. Өөрөөр хэлбэл, Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамталж, Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авсныг хуулийн байгууллага шалгаж тогтоогоод байгаа юм.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

 

SHARE