Даварсаар даварсаар Р.Дагвыг дарга болгохоор болжээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, “Аз жаргалтай хот” хорооны дарга Рэнцэндагвын Дагва гэдэг эр бий. Сүүлд, Э.Бат-Үүлийн үед Сонинохайрхан дүүргийн Засаг дарга байж байгаад “үндэслэлгүйгээр” халагдсан байдаг юм.

Мань эр НИТХ-ын дарга болохоор болжээ. Мань эр ч гэж, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар л түүнийг зүтгүүлсээр яриа тохироонд орсон байна.

Д.Сумъяабазар саяхан Нийслэлийн МАН-ын нэгэн бүтцийг хуралдуулах үеэрээ “Амарсайханыг Хотын даргад Ерөнхий сайд зүтгүүлээд байгаа юм. Тиймээс Хотын даргаар томилохоос өөр арга байхгүй. Харин би Дагвыгаа Хурлын дарга болгоё. Нөхдүүд дэмжинэ биз дээ “гэж танилцуулсан байна.

Ингэж болох уу. Уг нь Хотын дарга, Хурлын дарга энэ тэрийг НИТХ-ын төлөөлөгчдийн саналыг хурааж шийддэг сэн.

Р.Дагва нь 1966 оны арваннэгдүгээр сарын 3-нд төрсөн. 43 нас, хоёр сартай. 2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2012 онд   Их Засаг ОУИС-ийг төгссөн. 1987-1991 онд   УКЕГ-ын техникч, 1992-2002 онд “Эрч” ХХК-ий ерөнхий захирал, 2006-2007 онд МҮОНРТ-ийн Хүний нөөцийн албаны дарга, 2007-2009 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга, 2009-2010 онд “BSР” ХХК-ийн ерөнхий захирал, 2010-2013 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч, одоо НИТХ дахь НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, “Аз жаргалтай хот” хорооны дарга болсон.

Түүнийг НИТХ-ын дарга болгон гэдэг тун ч ядмаг сонголт шүү.

Учир мэдэх хүмүүс Д.Сумъяабазар яаж яваад Р.Дагвад “юа”-аа атгуулчихдаг байна аа гээд л ярьж байна.

Нөгөөтэйгүүр, боловсрол мэдлэг, туршлага дадлагаараа Р.Дагвыг даваад гарах олон төлөөлөгч НИТХ-д бий.

Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, М.Халиунбат, М.Тулгат, Ч.Гантулга, Х.Хатанбаатар гээд юм юмтай залуус зөндөө бий. Эдэн дундаас Р.Дагва торойчихдог л баахан тоогүй. Даварсаар даварсаар дарга болж мэдэх л юм.

Өнөө цагийн эмгэнэл л энэ юм даа.

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

SHARE