Цагдаагийн хурандаа нар согтуугаар танхайрчээ

Цагдаагийн хурандаа нар согтуугаар танхайн хэрэгт холбогдсон хэрэг өчигдөр гарчээ. Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст тус дүүргийн 26-р хороо Баянмонгол хороололд согтуурсан иргэд танхайрч байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу очсон албан хаагчдыг цагдаагийн байгууллагын томоохон албан тушаалтнууд угтсан аж. Тодруулбал, цагдаагийн хурандаа нар архидан согтуурч нэгнийхээ биед гэмтэл учруулсан хэрэг байжээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас олон нийтэд дэлгэхээс цааргалж байна. Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад мэдээлэл өгсөнгүй.

Зарим хэвлэлд бичсэнээр танхайрсан хурандаа нар ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн албан тушаалтан, хурандаа Ц.Ариунбат, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн албан тушаалтан, цагдаагийн дэд хурандаа н.Отгонжаргал нар байжээ. Тэд Баянмонгол хороололд иргэн А-гийн гэрт архидан согтуурсан үедээ танхайрсан бололтой.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE