Монголын төр эцгийн чинь гэр биш

Хуульч Сандаг

Төрийн үнэ цэнийг төрийн хүн хадгалах үүрэгтэй. Энэ үүрэг алдагдсан. Төрд гараад эрх мэдлээ түрүүлж хардаг. Төрийн хөрөнгийг өөрийнх хэмээн эндүүрдэг.

Энэ бол өнөөдөр Төрийг сульдаасан улстөрчдийн үзэл баримтлал юм.

Ийм учраас Төрийн дэмжлэгтэйгээд өндөрт хүрнэ гэж хувь хүн ч, байгууллага ч итгээд хэрэггүй цаг үед бид амьдарч байна.

Тэр ч бүү хэл, XXI зууны Монголын Төрд удам залгаж, эсвэл уламжлан үлдэж эрх мэдэл, албан тушаал хаших үзэл хэт дэлгэрч байна.

Хүүхдүүдээ өндөр боловсролтой болгож, дараа нь Төрийн өндөр албан тушаалд томилуулж аваад өөрсдөө өндөр насны амралтаа эдлэх сонирхол албан тушаалтай улстөрч бүрт байдаг болж.

Сүүлдээ “Одоо та нар больчих. Бидний үе ирсэн. Бид Төрийн өндөр албан тушаалд очих ёстой” гэсэн үгийг ЗГХЭГ-ын дарга, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсан шавилхан шүлэгч залуу хэлэхийг сонсов.

Үгүй дээ. Монголын төр бол эцгийн чинь гэр биш шүү. Эцгийн хөөрөг, ээжийн ээмэгтэй Төрийг зүйрлэж бодох хэрэггүй. Монголын төрд удам залган залардаг үе хойно үлдсэн.

Монголын төрд хэнийг байлгахыг ах нар чинь ч биш, ард түмэн л мэддэг юм.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE