Аварга хүнд аварга ухаан хэрэгтэй

Хуульч Сандаг

Монголчууд бөхөө дээдэлнэ. Хүндэлнэ. Үндэснийх болохоор тэр.

Хамгийн гол нь үндэсний бөхийг дагаж үлгэр дуурайлал бүхэн өнөө цагт ирсэн байдаг юм. Ёс зүй, жудаг, эр хүний бие галбир, биеэ авч явах байдал гээд олон л доо.

Энийг ч манай Ардын засгийн аваргууд өнөөг хүртэл тээгээд ирсэн байдаг. Аваргууд ч гэлтгүй аваргаас дутуугүй үлгэр жишээ арслан, заан, начингууд бий.

Ардын засгийн сүүлхэн үеийн Дамдин аварга, бас хоёр Мөнх байна. Ёстой л домог болсон эрчүүд. Араас нь Бат-Эрдэнэ аварга байна. Бас л үлгэр үлгэр.

Бас Хадаа аварга, Том Сүхбат гээд өөрөө байхгүй ч олон түмэн нэрийг нь сонсоод хайрладаг сайхан бөхчүүд олон.

Тэд өнөөх үндэсний бөхийн ёс уламжлалыг тээгчид, монгол эр хүний “загвар”-ууд учраас тэр шүү дээ.

Ингэхэд өнөөг хүртэл Ардын засгийн 23 аварга төржээ. Тэдгээр аваргууд тэр чигээрээ л дээр хэлсэн үлгэр, домог, загвар болсон эрчүүд байдаг.

Харин сүүлийн хэдэн аварга дунд энэ хүртэл ирсэн аварга цолтны нэр хүндийг дааж чадах нуу даа гэсэн хүмүүс харагдах л болж.

УИХ-д орж суучихаад үндэсний бөхөө хагалаад давхиж л явах юм. Бөхийн ертөнцөд дөнгөж хөл тавьж байгаа залуу бөхөд “амбатны цагаан Жигмэд” зан гаргаж аархаж байгаа ч харагдаж байна.

Энэ жаахан тусгүй зан байгаа юм. Аварга хүнд аварга ухаан хэрэгтэй юм шүү.

Эх сурвалж: news1.mn 

SHARE