Шилийнгол аймгийн Худалдааг дэмжих хороотой хамтран ажиллана

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болоод  /МҮХАҮТ/ ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн Худалдааг дэмжих хороо  хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулжээ. Хоёр байгууллага харилцан мэдээлэл солилцох, худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг дэмжих, үзэсгэлэн, форум, төслийн танилцуулга хийх, харилцан туршлага солилцох, АТА карней хэрэгжүүлэх, Арбитр болон бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Шилийнгол аймгийн Худалдааг дэмжих хороо нь Шилийнгол аймгийн  Монгол Улстай  хиллэдэг боомтыг давхар хавсардаг бөгөөд Эрээний боомт, Зүүн хатавчийн боомтыг хариуцдаг зүүн талын эдийн засгийн коридор юм. Шилийнгол аймгийн ажил мэргэжлийн сургууль нь Монгол Улсын 22 сургуультай хамтран ажилладаг,  Монголоос 200 гаруй оюутан суралцдаг аж.

Түүнчлэн   МҮХАҮТ нь ӨМӨЗО-ны Улаанхад хотын Худалдааг дэмжих хороо, ӨМӨЗО-ны Хишигтэн хошууны Ардын засгийн ордонтой  хамтран ажиллахаар болжээ.   МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш,  ӨМӨЗО-ны Улаанхад хотын Худалдааг дэмжих хорооны дарга Бай Куй, ӨМӨЗО-ны Хишигтэн хошууны Ардын засгийн ордны дарга Пань Гүньгуо нартай мөн хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулжээ. Улаанхадны худалдааг дэмжих хороо ӨМӨЗО-ны зүүн гурван хот, болон манай зүүн гурван аймгийн хамтын ажиллагааг дэмжин ажиллаж эхэлсэн юм байна.

SHARE