Хакухогийн шинэ зорилго

Мэргэжлийн сумогийн 32 башёд түрүүлсэн эвдэгдэшгүй мэт Тайхогийн амжилтыг ахиулж, 41 түрүү хүртээд буй Хакухо М.Даваажаргалын хувьд одоо өөрийгөө ирлэх хурцлах л ганц өрсөлдөгч буйгаас бусдаар эвдэгдээгүй амжилт маш цөөн үлдсэн билээ.

Тэгээд ч Хакухо 2020 оны Токиогийн олимпийн наадмын нээлтэд ёкозүна цолтны ёслол хийж, дэлхий дахинд монгол ёкозүна сумод ноёрхож буйг харуулахын зэрэгцээ тэртээ 1964 оны Токиогийн олимпийн дэвжээнээ гарсан аавынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэхийг зорилгоо болгож яваа гэдэг.

Тэгвэл Хакухо саявтархан шинэ зорилгоо дурьджээ. Түүний шинэ зорилго бол Чоно хочит ёкозүна Чиёнофүжигийн 35 нас 5 сартайдаа башёд түрүүлсэн амжилт гэнэ. Мөн үүн дээр Чиёнофүжигийн 33 нас хүрснээсээ хойш найман башёд түрүүлсэн амжилтыг эвдэхийг хүсч буйгаа Хакухо хэлсэн байна.

Хакухо ирэх гуравдугаар сарын 11-нд 34 нас хүрнэ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE