Тэрүнофүжи Хацу башёг бас өнжинө

Японы Эзэн хааны цомыг хүртэж, ёкозүна цолд тун дөхөж очсон ч хүнд гэмтлийн улмаас олон башё өнжиж, эрэмбэ буурсан озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Хацу башёд мөн барилдахгүй гэнэ. Гэмтэл нь бүрэн эдгээгүй тул энэ башёг нь өнжсөн нь дээр гэж үзсэн байна.

Мэргэжлийн сумогийн тав дахь зиндаа Жонидан руу унаад буй Тэрүнофүжи ийнхүү сүүлийн таван башёг дараалан өнжлөө.

“Дээд зиндаа руу аажмаар дахин буцаж очихын тулд Тэрүнофүжи гэмтэл зовиураа бүрэн эдгээх шаардлагатай гэж үзсэн. Түүний сэтгэл санаа өөдрөг, гэмтэл нь бараг эдгэсэн. Дахин дохёд гарч, дээд зиндаа руу дэвшин барилдаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа” хэмээн түүний багш Исэгахама ояката өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE