Хацу башёг гурван ёкозүна магнайлан барилдана

Мэргэжлийн сумогийн Хацу башё маргааш буюу нэгдүгээр сарын 13-нд эхэлнэ. Энэ удаагийн башёд Макүүчи зиндааны бөхчүүд бүгд барилдахаараа онцлог. Өмнөх башёд хоёр монгол ёкозүна Хакухо М.Даваажаргал болон Какурюү М.Ананд нар гэмтлийн улмаас барилдаагүй билээ. Харин ёкозүна Кисэносато эхний өдрүүдэд дөрөв дараалан унаснаар гэмтлээр шалтаглан тэмцээнээс гарсан. Тэгвэл энэ удаад гурван ёкозүна гурвуулаа барилдахаар болжээ.

Ийнхүү аваргуудын эзгүйд түрүүлж амжсан Такакейшо сэкиваке цол дээрээс босч, аваргуудад бяр хүчээ шалгуулахаар болж байна.

Мэргэжлийн Сумогийн Холбооноос уламжлал ёсоор тэмцээн эхлэхээс хоёр хоногийн өмнө эхний хоёр өдрийн барилдааны оноолтыг гаргалаа.

Макүүчи зиндаанд барилдаж буй монгол сумочдын эхний хоёр өдрийн оноолтыг танилцуулья.

Эхний өдөр:

Хакухо – Мёгирюү

Какурюү – Точиозан

Ичиножо – Такаясү

Тамаваши – Шохозан

Чиёшома – Котоэко

Хоёр дахь өдөр:

Хакухо  – Точиозан

Какурюү – Митакеуми

Ичиножо – Кисэносато

Тамаваши – Шодай

Чиёшома – Дайшомару-тай оноолт таарчээ.

Макүүчи зиндааны эхний өдрийн барилдааны оноолт

Макүүчи зиндааны хоёр дахь өдрийн барилдааны оноолт

News1.mn Р.Гэгээ

SHARE