Тагнуулаас 60 тэрбумын хэргийг сэргээжээ

 

УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр МАН-ын эрх бүхий албан тушаалтнуудын дунд өрнөсөн 60 тэрбум төгрөг босгох тухай бичлэгийн хэргийг эдүгээ цагдаа, прокурор, авлигатай тэмцэх байгууллага, тагнуулын газраас хамтарсан том баг шалгаж байгаа. Өмнө нь уг хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон юм. Тэгвэл Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн мэдэгдсэнээр тус хэргийг хэрэгсэхгүй болгоод байхад Тагнуулын ерөнхий газраас хүсэлт ирүүлжээ. Тус хүсэлтэд 60 тэрбумын хэрэгтэй холбоотой мэдээлэл байна. Шалгах шаардлагатай байна гэсэн утга бүхий бичиг аж. Тиймээс хууль хяналтынхны өргөн бүрэлдэхүүнтэй багийг томилсон ажээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE