М.Энх-Амгалан: Гишүүдийг аваад үлдэж байгаа нь бодит үнэнийг тогтооход саад учруулж байгаа үйлдэл

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Тэгвэл одоо УИХ-ын гишүүн Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын зарим гишүүд ЖДҮХС-ийн хэрэгт холбогдсон 4 гишүүнийг эрх баригч намын зүгээс авч үлдэхээр болсон хэмээн шүүмжилж байна. Тиймээс үлдсэн 2 гишүүний асуудлыг нэгтгэж оруулж ирээд авч үлд хэмээн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, О.Баасанхүү нарын гишүүд онцоллоо.

Энэ тухайд Ерөнхий прокурор М.Энх-Амгалан:

-Гишүүдийг аваад үлдэж байгаа нь хууль хяналтын байгууллага бодит үнэнийг тогтооход саад учруулж байгаа үйлдэл. Бүрэн эрхтэй хүн жирийн иргэн хоёр өөр өөр хязгаарлалтай мөрдөн байцаалтын шатанд шалгагдах учраас яах аргагүй шийдвэр нь учир дутагдалтай гарах байх. Цаашид эрхийг нь түдгэлзүүлээгүй ч яллагдагчаар татаад зохих тайлбарыг аваад хуулийнхаа боломжтой хүрээнд шалгана. Шүүхэд шилжүүлэх шаардлагатай гэж үзвэл шилжүүлж шийдвэр гаргуулна гэв.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE