Х.Нямбаатар: УИХ-ыг тараах тогтоолын төсөлд би гарын үсэг зурсан

УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ыг тараах тогтоолын төслийг санаачлан УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Д.Мурат, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, Б.Наранхүү, Я.Санжмятав, Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Д.Хаянхярваа нарын 11 гишүүн гарын үсэг зурсан юм. Тэгвэл дөнгөж сая УИХ-ын гишүүн Х.Нямбаатар гарын үсэг зурснаа чуулганы хуралдааны үеэр мэдэгдлээ. Ингэснээр УИХ-ыг тараах тогтоолын төсөлд 12 гишүүн нэгдээд байна.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE