Дагавар охиноо хүчиндээд зогсохгүй хичээлдээ явж байсан охиныг хүчирхийлжээ

Одоогоос 5 жилийн өмнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутагт бага насны А-г биеэ хамгаалах чадахгүй байдлыг далимдуулан удаа дараа хүчирхийлсэн хэрэг гарсан юм. Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Б-г хүч хэрэглэн хүчиндэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гарч байв. Шүүхийн байгууллага дээрх хэргүүдийг үйлдсэн этгээдийг шүүж хэргийг шийдвэрлэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уржигдар энэ хэргийг хэлэлцэж хэрэгтэн Б-г гэм буруутайд тооцож, хуульд зааснаар 11 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Б нь дээрх гэмт хэрэг үйлдэхдээ дагавар охиноо айлган сүрдүүлж, давтан үйлдлээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг, мөн гудамжинд хичээлдээ явж байгаа хүүхдийг айлган авч явж хүчирхийлдэг байсан байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь ахуйн хүрээнд архидан согтуурч, бага насны хүүхдэд тавих хараа хяналт суларч, бусдад хэт итгэсэн, бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөж байхад хэн нэг тусалдаггүй зэрэг байдлаас үүдэн гарсан байна.

Хүүхэд гэмт хэргийн золиос болж, гэмт хэрэг үйлдэгдсэн болох талаар цаг хугацаа алдаж хуулийн байгууллагад мэдэгдэж байгаа нь эцэг эхчүүд үүргээ ухамсарлаж, бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжийг дээшлүүлэх гудамж талбай олон нийтийн газарт бусдын тусламж шаардлагатай хүүхэд тусалж байх шаардлагатай байгааг сануулъя.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE