Дэлхийн хамгийн баян хүн 25 жил ханилсан эхнэрээсээ салах болсон шалтгаан тодров

Amazon-ий хамтран эзэмшигч, тэргүүн, дэлхийн хамгийн баян хүн Жефф Безос 25 жил ханилсан эхнэр Маккензи Безосоос салах болсон тухайгаа уржигдар албан ёсоор зарласан. 139 тэрбум ам.долларын хөрөнгөөр дэлхийд тэргүүлж буй эр яагаад ийм шийдвэр гаргах болсныг хэвлэлийнхэн удаж төдөлгүй олж мэджээ.

Нэгдүгээр сарын 7-нд болсон “Алтан бөмбөрцөг” гардуулах ёслолд Жефф Безос уригдан оролцохдоо телевизийн хөтлөгч Лорен Санчестай хамт ирсэн ажээ. Ёслолын дараахь үдэшлэгт мөн тэрхүү эмэгтэйтэй хамтдаа байсан гэнэ. Ийнхүү олны өмнө нууц амрагтайгаа хамт гарсан тэрбумтан эр хэвлэл мэдээллийн хэрэгслээр элдэв паян дэлгэгдэхээс өмнө өөрөө урьтан мэдээлэл хийхээр шийдсэн ажээ.

Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол Безосын Blue Origin компанид хамтран ажиллах болсноор тэд танилцжээ.

Харин Маккензи Безосын хувьд гэр бүлээ цуцлуулснаар 69 тэрбум ам.доллар авч, улмаар дэлхийн хамгийн баян эмэгтэй болох юм.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE