Роналдог хүчингийн хэрэгт сэжиглэн ДНК-гийн шинжилгээ авахаар болжээ

Португалын шигшээ болон Италийн “Ювентус”-ын довтлогч Криштиано Роналдог АНУ-ын иргэн, багш эмэгтэй Кэтрин Майорга  10 жилийн өмнө хүчингийн хэрэг үйлдсэн хэмээн шүүхэд гомдол гаргасан билээ.

2009 оны зургаадугаар сард Лас-Вегасын нэгэн зочид буудлын 00-ийн өрөөнд болсон гэх энэ хэргийг мөрдөн шалгаж буй цагдаагийн ажилтнууд  хөлбөмбөгчөөс ДНК-гийн шинжилгээ авахаао болсон гэнэ.

Лас-Вегасын цагдаа нар Кэтрин Майоргагийн тухайн үед өмссөн даашинз дээрээс олдсон эд мөрийн баримтыг Криштиано Роналдогийн ДНК-тай харьцуулан үзэх юм байна. Тиймээс Италийн хууль хяналын байгууллагад Роналдогоос ДНК-гийн шинжилгээ авах шаардлагатай байгааг албан ёсоор мэдэгдсэн гэнэ.

News1.mn Р.Гэгээ

SHARE