Samsung ирээдүйн зурагтыг танилцуулав

АНУ-ын Лас-Вегаст нээгдсэн шинэ дэвшилтэт технологийн CES 2019 үзэсгэлэн худалдаагаар Samsung ирээдүйн зурагтыг олон нийтэд толилууллаа.

Samsung-ийн бүтээсэн Micro LED зурагт нь өөрөө өөрөөсөө гэрэлтдэг пикселүүдээс бүтснээрээ олны анхаарлыг гойд татжээ. Эдгээр пикселүүд нь хүрээ байхгүй бөгөөд хэдийг ч хооронд нь нийлүүлж, эвлүүлж нэг зурагт болгодгоороо онцлог. Мөн зурагтаа гэртээ ямар ч хэлбэр, хэмжээтэй болгож өөрчлөх боломжтой юм.

Өөрөөр хэлбэл, лего шиг эвлүүлж угсарч,  хэлбэр, хэмжээг өөрчилж болдог шинэ зурагтыг Samsung толилуулсан байна. Мөн пикселүүд нь манайхны хэлдгээр “шатна” гэсэн аюулгүй тул олон жилийн турш хэрэглэх боломжтой аж.

Micro LED зурагтыг энэ оноос эхлэн захиалж болох гэнэ. Модулийн тооноосоо шалтгаалан ирээдүйн зурагтын үнэ янз бүр байх ажээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE