‘’Иргэдээ сонсъё” уулзалт өдөрлөгийг зохион байгуулав

Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн 2018 оны үйл ажиллагааны тайлангийн хурал өчигдөр боллоо. Тус тайлангийн хуралд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Ганчимэг, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүн Г.Гантуяа болон дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.

Тайлангийн үеэр ‘’Иргэдээ сонсъё” уулзалт өдөрлөгийг зохион байгуулж2018 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч харилцан санал солилцсон юм. Түүнчлэн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд идэвх зүтгэл, санаачлагатай оролцсон иргэдэд Талархал гардуулсан юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

SHARE