Анжелина Жоли: Хүүхдүүдээ дуулгавартай хүмүүс болгомооргүй байна

Нэрт жүжигчин, кино найруулагч Анжелина Жоли  хүүхдүүдийгээ интернэт орчинд сошиал хаягтай байхыг өдий хүртэл хориглосоор байгаа юм. Гэхдээ тэрбээр ВВС-д өгсөн ярилцлагадаа хүүхдүүдээ бусдын үгийг үг дуугүй дагадаг дуулгавартай хүмүүс болгох хүсэлгүй гэдгээ хэлжээ.

“Хүүхдүүд маань сошиал хаяггүй. Гэхдээ тэд өөрсдийнхөө тухай хангалттай олон мэдээ олж хардаг. Мөн тэдгээр мэдээллүүдийн зарим нь үнэнд нийцдэггүйг мэднэ. Миний хүүхдүүд нэг их дуулгавартай юмуу ноомой биш. Үүнд нь би баярладаг. Хүүхдүүдээ хэт дуулгавартай хүн болоосой гэж хүсдэггүй. Тэд өөрсдийнхөөрөө л байх ёстой. Ер нь эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэх бус харин хүүхдүүдтэйгээ хамт өөрсдөө мөн хүмүүждэг гэж би боддог. Миний хүүхдүүд надаас илүү ухаантай. Хүүхдүүдээсээ би ихийг сурсан” хэмээн Анжелина Жоли өгүүлжээ.

Брэд Питтээс салснаас хойш Анжелина Жоли 17 настай хүү Мэддокс, 15 настай хүү Пакс, 13 настай охин Захара, 12 настай охин Шайло болон 10 настай ихэр Нокс, Вивьен нарыг ганцаараа өсгөж байна.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE