Манжуурт цас мөсний баяр эхэллээ

Олон улсын 20 дахь удаагийн цас мөсний баяр өнгөрсөн ням гаригт Манжуур хотод эхэллээ.
 
Сар гаруй үргэлжлэх уг баярын хүрээнд цас мөсөн хотхон байгуулах, өвлийн спортын тэмцээнүүд, мөн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдааны хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн янз бүрийн олон арван арга хэмжээ зохион байгуулна. Энэ тухай баярын нээлтийн үеэр Манжуур хотын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ду Ляньхэ мэдээлжээ.
Энэхүү арга хэмжээ нь янз бүрийн салбарт гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулдаг. Статистикийн мэдээллээс үзвэл, Манжуур хотод жил бүр Хятад болон гадаадын 6 сая гаруй жуулчин аялдаг аж. Жуулчид тус хотод худалдаа хийхээс гадна, хилийн хотын өвөрмөц соёл, онгон байгалийн үзэсгэлэнг үзэж сонирхохоор ирдэг байна.
SHARE