Меган Марклыг “Ордны мангас” гэж хочилжээ

АНУ-ын жүжигчин, загвар өмсөгч Меган Маркл Их Британийн ханхүү Харритай гэрлэж, иргэншлээ сольж, гүнж болсны дараагаар алхам тутамдаа хэвлэлийн бай болсоор байна.

Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол бие тулгар Меган Маркл гүнж Кэйт Мидллтонтой маш таарамжгүй харилцаатайн зэрэгцээ үйлчлүүлэгч нараа ч зандарч, муухай харилцдаг аж. Тиймээс ч түүнийг “Ордны мангас” гэж хочлоод амжжээ.

Ордоны ажилтнууд хэдхэн сарын хугацаанд Меган Марклт дургүй болоод амжсан байна. “Ахайтан Калифорнийн цагаар бол үүрийн 05:00-д сэрчихээд баахан үүрэг даалгавар бичээд түүнийгээ биелүүлэхийг шаарддаг” хэмээн нэрээ нууцлахыг хүссэн ордоны нэгэн ажилтан хэвлэлд ярьжээ. Калифорнийн 05 цаг гэдэг нь Лондоны 13 цаг буюу үд дунд сэрдэг гэсэн үг юм.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE