Викториа Бекхэм, Кендалл Женнер нарыг ч гүнж Меган Марклт ойртуулсангүй

Их Британийн загварын ертөнцийн Оны шилдгийг шалгаруулах British Fashion Awards-д гүнж Меган Маркл оролцсон нь олны анхаарлыг гойд татсан үйл явдал боллоо. Тэрбээр хуримынх нь даашинзыг урлаж өгсөн Клэр Уэйт Келлерийг шагнахаар тус ёслолд уригдан очсон юм.

Гэлээ ч Их Британийн бие тулгар гүнж ирснээр түүнийг хамгаалах бүтэн тусгай хороо тэнд ажилласан байна. Ёслолын үеэр гүнжтэй хоёрхон хүн гар барьж, үг сольсон нь хуримын даашинзыг нь бүтээгч Клэр Уэйт мөн хөтлөгч Розамунд Пайк байжээ.

Викториа Бекхэм, Кендалл Женнер, Рита Ора нарын одод гүнжтэй гар барьж, эелдгээр үг солилцох гэсэн ч хамгаалалтынхан огт ойртуулаагүй гэнэ.

Мөн хөтлөгч, дизайнер хоёртой гүнжийн хамтдаа авахуулсан зургийг олон нийтийн сүлжээ болон сайтуудаас удалгүй устгуулжээ.

Гүнж Меган Марклын хуримын даашинзыг урласан загвар зохион бүтээгч Клэр Уэйт Келлер Их Британийн Оны шилдэг эмэгтэй загвар бүтээгчээр тодорсон байна.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE