Өндөр барилга дээрээс 100 сая доллар цацсан саятан залууг баривчлав

Хонконгийн Coin Young Master хочтой 24 настай саятан залуу Вон Чин Кит өндөр барилгаас 100 сая хонконг доллар цацсныхаа төлөө цагдаад баривчлагджээ. Цацсан мөнгийг авахаар хүмүүс улайран дайрсан тул эмх замбараагүй байдал үүсч, зарим хүмүүс бусдын хөлд гишгэгдэн бэртсэн байна. Вон Чин Китийг олон нийтийн газар хэв журам зөрчиж, эмх замбараагүй байдал үүсгэсэн гэсэн шалтгаанаар баривчилжээ. Харин мөнгө түүж авсан хүмүүсийг Цагдаагийн газарт мөнгөө авчирч өгөхийг шаардсан байна.

2012 онд Вон Чин Кит бусдын гар утсыг хулгайлсан хэргээр баривчлагдаж байсан удаатай гэнэ. Тухайн үед усанд сэлэлтийн багшаар ажиллаж байжээ. Мөн 2017 онд манайхны ихээр сүжирдэг сүлжээ бизнесийн пирамидын суурийг тавьсан хэрэгт сэжиглэгдсэн байна.

Сүүлийн үед тэрбээр цахим мөнгө сурталчлах болсон гэнэ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE