Ээж нь дэлхийн аварга болж, охин нь хүрэл медаль хүртэв

Тайландын Чиангмай хотноо болсон World Bodybuilding and Physique Sports Championship 2018 тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцож, хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн.

Г.Угалзцэцэг Women’s Athletic Physique up to 165 cm болон Women’s Athletic Physique +30 төрөлд хоёр алтан медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр дэлхийн дөрвөн удаагийн аварга болсон юм.

Тэгвэл Г.Угалзцэцэгийн охин М.Мойлоо “Women’s Model bikini” төрөлд дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн юм. Ийнхүү ээж нь дэлхийн аварга болж, охин нь дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE