Си Зиньпин авлигыг ялснаа зарлалаа

БНХАУ-ын 65 настай удирдагч Си Зиньпин сүүлийн 40 жилийн улс орныхоо хөгжлийн тухай илтгэлдээ авлигыг бүрэн ялсан гэж цохон тэмдэглэжээ.

“Бид авлига, хээл хахуулийг хэрхэвч үл тэвчин, тэр дор нь хариуцлага тооцож, шийтгэх замыг шийдвэртэйгээр сонгосон. Мөн хүнд суртал, албан тушаалаа урвуулан ашиглах, улсын өмч, төсөвд хэт үрэлгэн хандахыг эрс эсэргүүцэж, хатуу хариуцлага тооцсоор ирлээ. Мөн намын дотоод сахилга батыг чанд сахиулж, гэмт этгээдүүдээс намыг цэвэрлэх ажлыг хийлээ. Бид авлигыг бүрэн ялж чадлаа” хэмээн Си Зиньпин мэдэгджээ.

Мөн тэрбээр илтгэлдээ “Сүүлийн 40 жилийн хугацаанд манай улсын гаргасан энэ их амжилт бол зүгээр байхад тэнгэрээс унаад ирсэн зүйл биш. Хөдөлмөрч зан чанар, мэргэн оюун ухаан, намын зөв зоригтой шийдвэр болон олон үндэстэнтэй манай улсын ард иргэдийн хүчээр бид энэ амжилтад хүрсэн” гэж мэдэгдсэн байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE