Miss World-д тавд шалгарсан бүсгүй Miss Universe-д түрүүллээ

1952 оноос эхлэн зохион байгуулагдсаар ирсэн Miss Universe уралдаанд энэ жил Филиппиний 24 настай мисс Катриона Грэй түрүүлж, титэм зүүлээ.

Тайландын нийслэл Бангкокт болсон тус уралдаанд дэлхийн 95 орны мисс оролцох ёстой байсан ч Сьерра-Леоноос шалгарсан бүсгүй бүртгэлээс хоцорсноор 94 бүсгүй оролцсон юм.

Катриона Грэй гоо бүсгүй шалгаруулах уралдаанд өмнө нь оролцсон туршлагатай аж. Тэрбээр 2016 онд Miss World-д оролцож, шилдэг тавд шалгарч байжээ.

Miss World 2016-гийн зураг

Грэй австрали аавтай, филиппин ээжтэй. ХХ зууны дундуур Австрали руу цагаачлан гарсан шотланд гаралтай эмээгийнх нь Катриона гэх нэрийг түүнд өгчээ. Катриона Грэй Австралид төрж өссөн юм.

Филиппинд телевизийн хөтлөгчөөр ажиллахын зэрэгцээ загвар өмсөж, мөн ая дууны цомог хүртэл гаргаж амжсан гэнэ.

“Бүх улс визийн журмаа цуцалж, дэлхийн хүмүүс аль ч улс орон руу чөлөөтэй зорчдог болох нь зөв үү?” гэж түүнээс асуухад “Миний бодлоор бол улс орон бүр өөр өөрийн гэсэн хуультай байх ёстой. Гэхдээ дэлхий нийтийн нэгдэл, энхтайвны төлөө хүмүүс бид эхлээд хүнлэг чанараа гээж болохгүй гэж боддог. Бид бие биенээ хайрлаж, хэн хэнийгээ ойлгож, нээлттэй байх хэрэгтэй” гэж хариулжээ. Катриона Грэй загвар өмсөгч Клинт Бодадтай найзалдаг ажээ.

Манай улсаас Дэлгэржавын Долгион оролцсон.

Miss Universe 2018-ийн шилдэг 11:

  1. Miss Philippines Catriona Gray
  2. Miss south Africa Tamaryn Green
  3. Miss Venezuela Sthefany Gutiérrez
  4. Miss Puerto Rico Kiara Ortega
  5. Miss Vietnam H’Hen Niê
  6. Miss Canada Marta Stepien
  7. Miss Costa Rica Natalia Carvajal
  8. Miss Curacao Akisha Albert
  9. Miss Nepal Manita Devkota
  10. Miss Thailand Sophida Kanchanarin
  11. Miss Australia Francesca Hung

 

News1.mn Р.Гэгээ

SHARE