Нойер: “Ливерпуль” эмзэг –  Клопп: Энэ бол өөр “Байерн”

Европын Аваргуудын лигийн шөвгийн 16-д сугалаагаар Германы аварга “Байерн Мюнхен”-тэй Английн “Ливерпуль” учраа таарсан.

“Улаанууд”-ын дасгалжуулагч Юрген Клоппын  хувьд цагтаа “Боруссиа Дортмунд”-ыг удирдан “Байерн Мюнхен”-тэй чамгүй олон удаа тулсан удаатай. Харин энэ удаад Клопп “Ливерпуль”-ийг удирдан хоёрдугаар сарын 19-нд Бавари мужийн багтай тоглох бол гуравдугаар сарын 13-нд “Альянц Арена”-д зочлох болно.

Юрген Клопп сугалааны талаар юу ийн өгүүлжээ.

“Хэцүү учраа таарлаа. Гэхдээ сайхан тоглолт болно. Би Германд түр ч гэсэн буцаж очих болсондоо баяртай байна. Бэлтгэл хийх хангалттай хугацаа бидэнд бий. Миний эсрэг тулж байсан “Байерн”-аас энэ удаагийн баг нэлээн өөр. Хэдийгээр Бундеслигийг би бусдаас илүү мэдэх ч гэсэн энэ нь тийм ч их давуу тал олгохгүй” гэж Клопп өгүүлсэн байна.

Тэгвэл “Байерн Мюнхен”- ий ахлагч, хаалгач Мануэль Нойер юу өгүүлснийг сонирхоё.

“Тэд энэ улиралд сайн тоглож байгаа. Мөн өнгөрсөн улиралд Аваргуудын лигийн шувтаргын тоглолтод шалгарсныг нь мэднэ. Тэд бидний адил сугалаанд нэг их баярлаагүй болов уу.

Хурдан сөрөг довтолгоотой, өрсөлдөгчийнхөө торгуулийн талбай орчим аюултай баг. Гэхдээ тэдэнд бас эмзэг тал бий. Түүнийг нь ч бид харцгаасан. “Байерн Мюнхен”-ий маш хүчтэй довтолгоог зогсоох ёстой болно.

Ер нь Ливерпульд ч, энд “Альянц Арена”-д ч үзүүштэй тоглолт болох биз” хэмээн Мануэль Нойер өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE