Шумахерийн бие сайжирч байна

“Формула 1”-ийн дэлхийн долоо удаагийн аварга, Германы домогт тамирчин Михаэль Шумахерийн сайжирч буй ажээ.

Их Британийн хэвлэлүүдийн мэдээлснээр бол Шумахер хэвтрийн дэглэм сахих шаардлагагүй болж хөл дээрээ боссоны зэрэгцээ аппаратгүйгээр өөрөө амьсгалж чаддаг болсон байна. Гэхдээ л урьдын адил арчилгаа, эмчилгээ шаардагдаж буй гэнэ. Эмчилгээнд долоо хоногтоо дунджаар 50 мянган паундын зарцуулж байгаа гэдэг.

Михаэль Шумахер эмнэлгээс гарч, Швейцарийн Женевийн ойролцоохь хувийн эдлэнгийнхээ нуурын эрэг дээр байшинг эмнэлэг болгон тохижуулуулаад тэндээ эмчилгээ хийлгэж байгаа ажээ.

2013 оны сүүлчээр Альпын нурууны үргэлжлэл Францын Греноблийн амралтын газар уулнаас цанаар буух үедээ хүнд гэмтэл авч, таван жилийн турш тасралтгүй эрчимтэй эмчилгээ хийлгэж байна.

news1.mn Р.Гэгээ

SHARE