Д.Дорлижав, Б.Ундармаа нараас байцаалт авчээ

“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболдын мэдүүлгийн дагуу АТГ-ынхан өнөө өглөө /2018.12.17./ Хууль зүйн сайд асан, Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлижаваас байцаалт авсан байна. Т.Ганболд хэд хоногийн өмнө телевизээр ярихдаа “Дорлигжавын дүүгийн данс руу 4 сая доллар шилжүүлсэн” гэж мэдэгдсэн юм.

Мөн АТГ-ынхан УИХ-ын гишүүн Б.Ундармаагаа байцаалт авчээ. Түүний эзэмшлийн “Капитал” банктай холбоотой асуудал дэгдээд байгаа юм. АТГ-ынхан өнгөрсөн баасан гаригт тус банкинд нэгжлэг явуулаад байв.

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

SHARE