Дорлигжавын авсан гэх 4 сая долларын задаргаа их сонин!!!

 

Одоогоос яг дөрвөн жилийн өмнө, Хууль сайд Х.Тэмүүжин огцрох нь тодорхой болсныхоо дараахан “Алтан Дорнод Монгол” компаниас “Голомт” банкаар дамжиж шилжсэн 4 сая долларын гүйлгээний баримтыг дэлгэж байлаа.

Х.Тэмүүжин тэр үед бараг л Д.Дорлигжавын авсан авлигын баримт гээд хэлчихсэн.

Харин тэр үед нь Д.Дорлигжав Хууль зүйн сайд болохоор УИХ-ын чуулганы хуралдаанд оролцох үедээ “Гүтгэлэг” гэж мэдэгдсэн.

Бас “Алтан Дорнод Монгол” компанийн тэргүүн дэд захирал байсан Ч.Бямбаа, “Голомт”-ын  Д.Баясгалан хоёр хэвлэлийн бага хурал зарлаж “Тэр мөнгө өөр наймааны гүйлгээ байсан” гэж баталсан.

Гэвч “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд хэдхэн хоногийн өмнө “Дорлигжавын дүүгийн данс руу 4 сая доллар шилжүүлсэн. Дарамтлуулж байгаад тэр мөнгийг өгсөн” гэж мэдэгдлээ.

Одоо Д.Дорлигжав өөрөө болоод “Голомт”-ын Д.Баясгалан юу хэлэх нь маш сонирхолтой байгаа юм.

Хэрвээ Т.Ганболдын хэлсэн нь үнэн бол тэрхүү 4 сая долларыг Дорлигжав ганцаараа авсан уу, цааш нь хэн нэгэн өндөр албан тушаалтантай хуваалцсан уу гэдэг их сонин асуулт босч ирэх бололтой.

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

SHARE