Синди Кроуфорд 20 жил ханилсан нөхрөөсөө салахаар шийджээ

1990-ээд оны дэлхийн шилдэг загвар өмсөгчдийн нэг Синди Кроуфорд нөхөр Рэнди Герберээсээ салахаар шийджээ. Кроуфорд гэрлэлтийн бөгжөө хуруунаасаа авч, оны эцсээр гэрлэлтээ цуцлуулахад шаардлагатай баримт сэлтээ цуглуулж байгаа гэнэ. Шинэ он гарсаар 20 жил хамтдаа амьдарсан хоёр салахаар шүүхэд хандах юм байна.

Тэдний хүүхдүүд 19 настай Пресли, 17 настай Кайя нар загвар өмсөгч болж, эцэг эхээсээ тусдаа амьдрах болжээ. Тиймээс ч өнгөрсөн зун Синди Кроуфорд Малибу дахь эзэмшил газраа 45 сая ам.доллараар зарсан юм.

Кроуфордын нөхөр Рэнди Гербер бол хөрөнгө оруулагч, бэлтэй эр. Тэрбээр 2016 онд Мексик дэх эдлэнгээ зарсан бол 2017 онд Жорж Клунитай хамтран байгуулсан брэндээ мөн зарсан ажээ.

Ээжтэйгээ тун адилхан гэгддэг Кайя Гербер 16 нас хүрмэгцээ Chanel, Versace, Moschino нарын зэрэг алдартай брэндүүдтэй гэрээ байгуулж, загвар өмсөгчийн хувийн замналаа эхлүүлсэн юм.

Синди Кроуфорд охиноо өөртэй нь адил загвар өмсөгч болохыг дэмжсэн бол харин Рэнди Гербер хүүхэд насандаа охиноо хүүхэд шиг байлгахыг хүсч байжээ.

Рэнди Гербер болон Синди Кроуфордын хөрөнгийн хэмжээг 100 сая ам.доллар гэж багцаалж байгаа гэнэ.

News1.mn Р.Гэгээ

SHARE