Моника Беллуччи залуу амрагтайгаа папараццдуулжээ

Францын хэвлэлүүдийн нүүрэнд  Италийн нэрт жүжигчин Моника Беллуччи залуу амрагтайгаа зугаалж яваа зургууд нийтлэгджээ. 54 настай жүжигчин эмэгтэй хотын гудамжаар сэтгэлт залуутайгаа сугадалцан  аз жаргалтай алхалжээ.

Папараццчдын дуранд туссан энэ залуу бол Францын зураач Николя Лефевр гэнэ. Николя 36 настай. Тэднийг өнгөрсөн зунаас уулзаж эхэлсэн гэж хэвлэлүүд тэмдэглээд мөдхөн хуримын зараа ч түгээж магадгүй гэж таамагласан байна.

“Малена” киноны хэсэг…

Моника Беллуччи өмнө нь найруулагч, жүжигчин Венсан Кассельтэй хамтдаа амьдарч, хоёр хүүхэд төрүүлсэн. Харин Николягийн хувьд мөн өмнөх гэрлэлтээсээ зургаан настай охинтой ажээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE