Оросын мисс Төрийн думын гишүүний туслах болжээ

2015 оны Оросын мисс, 25 настай София Никитчук улсынхаа Төрийн дум /манайхаар УИХ/-ын гишүүний туслах болжээ. Тэрбээр энэ талаар инстаграмдаа мэдээлсэн байна.

“Хүндэт найз нар аа! ОХУ-ын Үндсэн хуулийн ойн өдрийн мэндийг дэвшүүлье! Энэ ойн өдөр би Төрийн думын депутатын туслахын үнэмлэхээ гардан авлаа. Манай аугаа эх орны иргэн бүр тэгш эрх, эрх чөлөөг бүрэн мэдэрч байг! Баярын мэнд хүргэе!” гэж София Никитчук бичжээ.

Гэвч сэтгэгдэл бичигчдийн зарим нь энэ мэдээг тун таагүйгээр хүлээн авсан байна. Яаж энэ ажилд орсон, цаашид хэнд юунд хэрэгтэй ажил хийх гэж байгааг нь лавлажээ. Мисс бүсгүй иймэрхүү асуултуудад хариулахгүй байсаар сүүлдээ постоо устгажээ.

Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол мисс бүсгүй Краснодарын хязгаараас Төрийн думд сонгогдсон Сергей Кривоносовын туслахаар ажиллах гэнэ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE